Сирийн босогчид Башар Асадын ордны зэргэлдээх дүүрэгт халдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 08

Сирийн босогчид Б.Асадын ордны зэргэлдээх дүүргийг буудсан тухай Лента.ру мэдээллээ.
Ерөнхийлөгч Башар Асадын ордны зэргэлдээх дүүргийг хэд хэдэн пуужингаар буудсан гэж Ройтерс бичсэн аж. Гэхдээ одоогоор хүн гэмтсэн, байшин барилга эвдэрсэн гэх мэдээ ирээгүй байна. Өмнө нь босогчид Ерөнхийлөгчийн ордон хүртэлх замыг хаасан гэж хэлсэн юм. Тэд Башар Асадыг ордон руугаа орж чадахгүй гэж байсан ч түүнийг гэртээ очсон, бэртэж гэмтээгүй гэж Сирийн телевиз мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top