Энэтхэгт 11 настай охиныг хүчирхийлэхийг завдсан эр өөрийг нь хүнд хэлээд өгчих вий хэмээн айсандаа бяцхан охиныг амьдаар нь шатаасан аймшигт хэрэг гарчээ. Охин яаралтай хотын эмнэлэгт хүргэгдсэн боловч өвчнөө даалгүй нас барсан байна. Уг хэргийг үйлдэхдээ хохирогч охины гэрийн ойролцоо халджээ.
Талийгаач охины ар гэрийнхэний үзэж буйгаар гаж донтон эр өөрийг нь таньж, цагдаад барьж өгөхөөс айсандаа түүн рүү керосин цацаад шатаасан байж болзошгүй гэв.
Энэ хэрэгт цагдаа нар нутгийн нэгэн эрийг сэжиглэн баривчилсан байгаа бөгөөд одоогоор байцааж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )