Британийн дуучин Жесси Жей өөрийг нь үзэн яддаг хүмүүст зориулсан “It’s My Party” дуугаа өчигдөр албан ёсоор интернэтээр цацлаа. Бүрэн хэмжээний цомог нь 9-р сарын 23-нд гарах аж. Дуучин бүсгүй дууны талаар дараах тайлбарыг хийсэн юм. “Би үзэн ядалт гэдэг үгэнд дургүй, гэхдээ энд өөрөөр хэлэх аргагүй. Үзэн ядалт энэ дэлхийд ямар ч сайн юм авч ирэхгүй. Би өөрийгөө ямар хүн гэдгийг харуулахын тулд ийм дуу зохиосон" гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
gaj