Канадад сүйрсэн галт тэрэгний эзэн ачаа тээвэрлэлтийн тус компанийн учруулсан хохирлоо барагдуулахад зарцуулах мөнгө нь нийт хөрөнгөнөөс нь давжээ. Иймээс сүйрсэн галт тэрэгний эзэн “Montreal, Maine&Atlantic Ltd” компаниа дампуурсныг зарлалаа. Мөн өнгөрсөн долоодугаар сард тус улсын Лак-Мегантин хотод түүхий нефть тээвэрлэж явсан галт тэрэгний цуваа замаасаа гарч дэлбэрсэн билээ. Уг ослын улмаас хоёр хоногийн турш түймэр дэгдсэн. Түймрийн уршгаар хотын төв бүхэлдээ сүйрч, 47 хүн амиа алдсан юм.
Сэтгэгдэл ( 0 )