Тайваний АЦС-аас цацраг идэвхт бодистой ус алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 09

Тайваний Засаг захиргаа тус арлын АЦС-аас цацраг идэвхт бодистой ус алдсан байж магадгүй тухай Ройтерс мэдээлэв.
 Засаг захиргааны комисс сүүлийн гурван жилийн турш цацраг идэвхт бодистой ус алдсан байх магадлалтай гэсэн аж. Хоёр реакторын усан сангаас бохирдсон ус гадагшилж байжээ. Харин АЦС-ын байгууламжийг барьсан Power Co компанийн төлөөлөгч “Энэ бол усан сан биш, станцын шалыг угаасан усны конденсат” гэж тайлбарласан гэнэ. Тайваньд энэ асуудлаас үүдэн дөрөв дэх АЦС-ын барилгыг зогсоож болзошгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top