ОХУ-ын Петербург хотод ирсэн Эквадорын гадилаас ихээхэн хэмжээний хар тамхи гарч иржээ. Балтийн гаалийн ажилтнууд Эквадороос ирсэн жимсэнд үзлэг хийх үеэр хэд хэдэн сэжигтэй хайрцгийг илрүүлэн нарийвлан шалгасан байна. Ингээд шалгалтаар 120 кг кокаиныг илрүүлжээ. Хар тамхийг уутанд хийж, гадилан дунд нуусан байж.
Мөн өнгөрсөн долдугаар сард Латин Америкаас ирсэн гадилаас 140 кг кокаин илрүүлэн хурааж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )