Атомын цахилгаан станцаас цацраг идэвхт ус 3 жилийн турш алдагджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 11

Тайпэй хотоос холгүй орших арлын хойд хэсэгт байрладаг “Зиньшань”  Атомын цахилгаан станцаас цацраг идэвхт ус гадагшаа гурван жилийн турш нэвтрэн гоожиж байгаа бололтой гэж Тайваний эрх баригчид мэдэгджээ.  Засгийн газрын хянан шалгах байгууллагын судалгааны үр дүнгээс харахад цацраг идэвхт ус удаан хугацаанд алдагдаж байсан нь тогтоогджээ.

АЦС-ын операторч Taiwan Power корпораци ажилдаа хэд хэдэн алдаа гаргасныг засгийн газрын шинжээчид илрүүлсэн байна.  Хэрэглэсэн түлшийг устгах тодорхой төлөвлөгөө Taiwan Power корпорацид байхгүй  гэж шинжээчдийн илтгэлд өгүүлжээ.

Цацраг идэвхт ус бив битүү нөхцөлд ашиглагдаж байгаа болохоор байгаль орчинд ямар ч аюул учруулахгүй байна гэж компани батлан илэрхийлжээ. Гэсэн ч шинжээчид Taiwan Power корпорацийн тайлбарт итгэсэнгүй. Тэд цацраг идэвхт ус гадагшаа нэвтрэх шалтгааныг илрүүлж арилгахыг АЦС-ын операторч корпорациас шаардаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top