Үр тарианы үнэ доогуур, будааных боломжийн байгаатай холбоотойгоор дэлхий даяар хүнсний үнэ өнгөрсөн сард үргэлжлэн буурсан үзүүлэлттэй гарсан талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас мэдээллээ. Ингэснээр гурван сар дараалан буурч байна гэсэн үг юм. Эх сурвалжийн мэдээлснээр, Дэлхийн хүнсний үнийн индекс өмнөх сарынхаас 1.9 хувиар буурч 205.9 оноотой гарсан бол энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 3.3 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Илүү тодруулбал өнгөрсөн сард буурцаг болон улаанбуудайн үнэ хамгийн их буурчээ. Харин цагаан будааны хувьд харьцангуй савлагаатай Тайландад үнэ буурсан бол Вьетнамд бага зэрэг өссөн байгаа аж. Бусад хүнсний хувьд тос, өөх ойролцоогоор гурван хувь, цагаан идээ, элсэн чихэр нэг хувь гаруй буурсан бол махны үнэ өнгөрсөн сарынхаас төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын таамаглаж буйгаар агуулахууд дүүрэн, ургац, үйлдвэрлэл сайн байгаатай холбоотойгоор хүнсний үнэ цаашид ч буурах хандлагатай байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
getel manaid esregeer hunsnii buteegdehuunii une osooj bn dolllar osson bolohoor osson genee gehdee omno n absan baraa n huuchin uneeree baih uostoi baitl shine uneer baraagaa zarahiin manaid buh uym esregeeree baih yumdaa