АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноудений эцэг Лон Сноуден ОХУ-д зорчих виз авчээ. Тэрбээр ABCNews-д өгсөн ярилцлагадаа Орост очиж, хүүтэйгээ уулзах бодолтой гэдгээ илэрхийлж байсан билээ. Хэдийгээр хүүгээ эх орондоо эргэж ирээсэй гэж хүсч байгаа хэдий ч АНУ-д түүнийг шударга шүүж, үнэн мөнийг тогтооно гэдэгт Лон эргэлзэж буйгаа тэрбээр мэдэгдсэн байна. "Хэрвээ шүүх шударга ажиллаж чаддагсан бол би хүүгээ эх орондоо ирээсэй л гэж хүснэ" гэж Лон Сноуден ярилцлагадаа өгүүлсэн юм.
Сноудений хэрэг явдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэдэн хоногийн өмнө "Сноуден өөрийнхөө зөв гэж бодож буй бол өмгөөлөгчтэйгээ хамт ирж, шударга шүүхээр үнэнээ тогтоолгох ёстой" хэмээн мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )