Украйны тамирчин Наталья Семенова санамсаргүй байдлаар бэртэл авсан нь Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зээрэнцэг шидэлтийн төрөлд шөвгийн шатанд гарахад нь саад болжээ. Уг үйл явдал бэлтгэлийн талбай дээр болсон байна. Польшийн зээрэнцэг шидэгч Занета Гланц өөрийн багийн тамирчинтайгаа ярилцангаа шидэлтийнхээ техникийн талаар харуулах гэж байгаад Семеновагийн улаан нүүр дундуур санамсаргүй цохиод авчээ. Украины тамирчинд анхны тусламжийг үзүүлсэн бөгөөд тэрээр ч гэмтлээ үл тоон зээрэнцэгээ шидэхээр талбайд гарсан байна.
Хэдийгээр цус гарч, хамрынх нь мөгөөрс хугарсан ч гэлээ Наталья нэг оролдлого гүйцэтгэж, зээрэнцэгээ 55,79 метрт цөлж чаджээ. Гэвч дараа нь тэмцээнээс гарахаар шийдсэнээ мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )