Оросын “Ведомости” сонин шинжээчдийн ярьсныг иш татан “Америкийн интернетийн тагнуулч сервер систем Москвагийн нутаг дэвсгэр дээр ажиллаж байж мэдэх юм” гэсэн мэдээллийг цацав. Өнгөрөгч долдугаар сарын сүүлээр Их Британийн “Гардиан” ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг иш татан, америкийн тагнуулын XKeyscore дэд бүтцийн серверууд Москвад байрладаг хэмээн уламжилсан юм. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын хийсэн танилцуулгын дагуу XKeyscore систем нь интернетээс тагнасны дараа бүхий л замын турш ажиглалт хийх боломж олгодог байна. Ялангуяа, уг системийг NSA хөтөлбөр байдгийг мэддэггүй компьютерын програмуудын ажилд зориулан ашигладаг. Xkeyscore туслалцаатай 300 алан хядагчдыг устгажээ.
Харин тэр серверыг Москва дахь АНУ-ын ЭСЯ-нд байх ёстой гэсэн зүйлийг шинжээчид хэлж байгаа юм байна. АНУ-ын Москва дахь ЭСЯ Сноудентэй холбогдолтой асуудлуудад тайлбар хийхгүй байгааг ч мөн онцолж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )