Хятад улс газрын тосны импортоор дэлхийд тэргүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 13

Хятад улс хүн амын өсөлт, хөгжлөө дагаад газрын тосны инпортоор ирэх аравдугаар сард дэлхийд тэргүүлэх таамагийг АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн захиргаанаас гаргажээ. Одоогоос жилийн өмнө Хятадын өдөр тутмын импорт 5.1 сая, АНУ-ынх 10.3 сая баррель байсан бол тун удахгүй Хятадын газрын тосны өдөр тутмын импорт 6.45 сая баррель болон өсөж АНУ-ынх 6.23 сая баррель болох гэнэ. Газрын тосны том импортлогчийн хувьд  газрын тосны үнийн өөрчлөлтөд илүү мэдрэг болдог байна. Тиймээс үүнээс сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй” гэжээ. Хятад улсын хувьд газрын тосныхоо хэрэгцээний 60 хувийг ихэвчлэн Ойрхи Дорнод, ОХУ, Африк, Латин Америкаас импортолдог бол үлдсэн 40 хувийг тус улсын хамгийн том газрын тос олборлогч “ПетроЧайна” компани хангадаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top