Норвегийн Ерөнхий сайд мэргэжлээ сольжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 13

Норвегийн Ерөнхий сайд Йенс Столтэнбэрг нэг өдрийн турш өөрийн мэргэжлээ таксины жолоочоор сольжээ. Таксины жолоочын дүрд хувиран ард иргэдээс санал хүсэлтийг нь сонссон байна. Тэрээр Ослод такси барих үедээ нарны шил зүүн, таксины жолоочийн дүрэмт хувцас өмссөн байжээ. Хоёр зорчигчоос бусад иргэд түүнийг таниагүй бөгөөд сайд боловсрол, нийтийн тээвэр, татвар зэрэг асуудлаар иргэдтэй санал бодлоо солилцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top