Хятадад нэгэн өвөрмөц содон бүтэцтэй барилга баригджээ. Тэрбээр Хятадын мэргэжилтэн Жан Ли өөрийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд орон сууцны барилга дээр уул босгосон байна. Жан Ли энэхүү төслөө зургаан жилийн хугацаанд хэрэгжүүлсэн аж. “Карлсон” нэртэй энэхүү уулыг байрны оршин суугчид төдийлөн сайшаахгүй байгаа бөгөөд дээрээс хад чулуу нурах вий гэхээс их эмээдэг гэнэ. Юутай ч осол эндэгдэл гарвал хятад эрийн мөрөөдлийн уулыг буулгах нь тодорхой биз ээ.
Сэтгэгдэл ( 1 )
medrel hujaa