Камерон Диаз ганц бие амьдралаасаа залхжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

Холливудын сайхан бүсгүй Камерон Диаз нөхрийн эрэлд гарчээ. Түүнийг тэрбумтан Элон Масктай сүй тавина гэх яриа гарсан ч худал гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Жүжигчин бүсгүй сүүлийн үед маш их ажилтай яваа бөгөөд хувийн амьдралдаа анхаарах завгүй яваа хэмээн ойр дотных нь хэлжээ.  Түүнчлэн ганц бие амьдралаасаа залхаж насан туршдаа хамт амьдрах ханиа хайж байгаа бөгөөд ирээдүйн нөхрийнх нь нийгэмд эзэлдэг байр суурь, санхүүгийн байдал нэг их чухал биш хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна. 


Сонирхуулахад, холливуудын ганц бие, хамгийн амжилттай оддын нэг тэрээр дуучин Жастин Тэмбэрлэйк болон бэйсболын тамирчин Алекс Родригиз нартай нэр холбогдож байсан билээ.

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol er(122.201.18.13) 2013 оны 08 сарын 14

Suuchih umsan

0  |  0
Top