“Форбес” сэтгүүл жил бүр шалгаруулдаг хамгийн өндөр орлоготой зохиолчдын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтыг Английн иргэн, “Саарал өнгөний 50 ялгаа” эротик, порнографик зохиолыг бичсэн Эрика Леонард Жеймс тэргүүлсэн байна.
Тэрбээр нэг жилийн хугацаанд 95 сая ам.долларыг олж, Америкийн зохиолч Жеймс Паттерсоныг ардаа хаяжээ.
Жеймс Паттерсон сэтгэлзүйч Алекс Кроссын тухай детектив зохиолоороо хэдэн жилийн турш жагсаалтыг тэргүүлж байсан аж. Харин “Форбес” сайтын мэдээлснээр олонх уншигч “Саарал өнгөний 50 ялгаа” порно романыг электрон хэлбэрээр, гэртээ ч, олон нийтийн дунд ч уншиж болдог хэмээн илүүтэй сонгосон аж. Тус бүтээл дэлхий дахинаа нийт 40 сая ширхэг борлуулагдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )