Сири улс хилээ хаалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27


Сири улс Иордантай хилээ хаасан тухай  тус улсын мэдээллийн сайд Тахер Адван  батлан хэллээ. Ард иргэдээ хөрш орон руу зугтаж гарахаас сэргийлж эрх баригчид ийм шийдвэр гаргажээ. Сирийн Дераа хотод хоёр хоногийн өмнө зэвсэгт хүчний гурван мянган цэрэг орж ирсэн учир хилээ хаасан гэнэ. Дераа хот Сирийн өмнөд хязгаарт Иорданы хилтэй тун ойрхон байдаг.  Босогчдын батлаж байгаагаар  тус хотод тогтоосон хөл хориог зөрчиж гудамжинд гарсан хүнийг буудна хэмээн анхааруулжээ.

А.Туяа. Zindaa.mn

 

 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top