Колумбийн бүх цаг үеийн сайхан бүсгүй дуучин Шакира хүүхдээ төрүүлээд 7 сар болж байгаа гэхэд нилээн жин хаяж, урьдын хэвийн байдалдаа эргэн оржээ. Тэрбээр "SELF" сэтгүүлийн есдүгээр сарын дугаарын нүүрийг чимж, хэрхэн хурдан жингээ хаясан талаараа ярилцлага өгсөн байна. Алдарт дуучны турсан гол нууц нь өдөр бүр хоёроос дээш цагаар Шакира “Зумба” бүжиг бүжиглэснийх гэнэ. Дуулах үедээ бэлхүүсний хөдөлгөөн их хийдэг тул гэдсээ чанга байлгах нь хамгийн чухал тухйагаа ч сэтгүүлчид ярьжээ.
Түүнчлэн Шакира өдөрт 8 удаа бага багаар юм иддэг гэнэ шүү.
Сэтгэгдэл ( 2 )
tiin shdee ugasaa l bujigleheer turdiin mundag l bn
mundag yuma.za zumba bujiglie baiz