АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн эхнэр Мишель Обама хип-хоп цомог гаргана гэж “The Hollywood Reporter” мэдээлжээ. Тэргүүн хатагтай Мишель өөрөө цомгийн бичлэгт оролцохгүй ч тэрбээр дуучдыг өөрөө биечлэн сонгож авсан гэнэ. Тус цомог нь Мишелийн гурван жилийн өмнө эхэлсэн таргалалтын эсрэг “Let’s Move!” хөтөлбөрийн хүрээнд гарах аж. Мөн цомгийг бүтээхэд “Partnership for a Healthier America”, “Hip Hop Public Health” байгууллагууд хамтран ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )