Хэт халууны улмаас 103 хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Япон улсын нутаг дэвсгэрийн ихэнхи хэсэгт цаг агаар хэт халсны улмаас 103 хүн нас барж, 40 мянга гаруй хүн эрүүл мэнд нь муудаж эмнэлэгт хэвтсэн тухай тус улсын Онцгой байдлын яамны эх сурвалж мэдэгдлээ. Өнгөрөгч долдугаар сард тус улсын түүхэнд авч үзвэл хамгийн халуун сар болсон гэж Үндэсний цаг уурын судлалын газраас мэдэгдсэн юм. Тус улсын Өмнөд Сикоку арлын Коти муж улсад Цельсийн шаталбараар 41 хэм халуун болжээ.

Ийм халуунд насны хувьд голцуу 60 гарсан хүмүүс нэрвэгдэж нас барсан байна. Тэдгээр иргэдийн ихэнхи нь гэртээ халуунд цохиулсан байдалтай амиа алджээ. Иргэдийн зарим нь эрчим хүч хэмнэхийн тулд гэртээ агааржуулагчийг санаатайгаар ажиллуулахгүй байсан гэж эрх баригчид мэдээлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top