Европын хамгийн том эдийн засаг огцом өсөх магадлалтай байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Манай хойд хөрш ОХУ-ын эдийн засаг удааширч байгаа нь зургаа дахь улиралдаа дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт буурсан мэдээгээр харагдлаа. Түүхий эдийн үнэ унаж экспортын хэмжээ буурч байгаа нь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байгааг шинжээчид тэмдэглэж байлаа. Оросын төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн ба эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд бодлогын хүүг бууруулж болзошгүй тухайгаа мэдэгдсэн юм.

Тэгвэл Европын холбооны хамгийн том эдийн засаг болох Герман улсын эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд огцом өсөлттэй гарах төлөв байгааг сангийн сайд нь мэдэгдсэн. Тус улсын төв банкны тэргүүний хувьд энэ онд эдийн засгийн өсөлт нь 0.3 хувьтай байх болно гэсэн хүлээлттэй байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top