Обама анхааруулга өглөө

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 17

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл  Египетийн улс төрийн хямралт нөхцөл байдалтай холбоотойгоор бүх талууд дээд зэргийн хүлээцтэй хандахыг уриаллаа. Ганцхан өдрийн дотор 600 гаруй хүний амь сүйдэж, цус урсаад байгаад АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама эрс шүүмжлэлтэй хандсан билээ. Обама мэдэгдэлдээ, Вашингтон Египетийн сөргөлдөөнд аль нэгэн талд ороогүй. Гэхдээ АНУ өмнө явуулахаар төлөвлөж байсан Египетийн армитай цэргийн сургуулилтыг явуулахыг татгалзсан гэдгийг хэлсэн юм.

Мөн Обама египетийн эрх баригчдын тогтоогоод байгаа онц дэглэмийг цуцлахыг шаардаад байна. Пентагоны тэргүүн Чак Хейгел Египетийн БХЯ-ны сайд Абдель Фаттах ас-Сисситэй утсаар ярихдаа, Египетийн сүүлийн үеийн үйл явдал нь АНУ-аас тус улсад үзүүлэх цэргийн тусламжид сөрөг нөлөө дагуулж болзошгүй гэдгийг сануулаад авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top