Хятадад ирэх 11-р сараас эхлэн цаазаар авахуулсан ялтнуудын эд эрхтнийг авдаг практикийг халахаар болсноо тус улсын засгийн газраас мэдэгдлээ.
Тэрбээр Хуан Жиэфүгийн хэлснээр үндэсний хэмжээнд мөрдөгдөж эхлэх шинэ хууль журмын дагуу эмнэлгүүд сайн дурын доноруудын хандивласан эрхтнийг хэрэглэх юм. Өвчтөнүүдэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд ашигладаг нийт эрхтэний гуравны хоёрыг ялтнуудаас "авдаг" тухай Хятадын төрийн мэдлийн телевизээр мэдээлж байжээ.
Хятадын удирдлагууд цаазаар авахуулсан хоригдлуудын эрхтэнийг авдаг практикаа олон жилийн турш тас нууж байсан ч хэдхэн жилийн өмнө үүнийгээ хүлээн зөвшөөрсөн юм. Мөн жилд дунджаар 300,000 өвчтөн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай болдог ч тэдний 10,000 –д нь л "донор" олддог байна.
Хүний эрхийн байгууллагуудын мэдээлж буйгаар манай урд хөршид жилд олон мянган хүнийг цаазлан хороодог ч яг хэдэн хүнд ялын дээд хэмжээ оноодог нь төрийн нууц хэвээр байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )