Хятадын Хенань мужид нэгэн цагдаа долоон сартай охиныг газарт шидлэн эцэгтэй нь хамт зодсон хэрэг гарчээ. Танхай цагдаа шоронд 15 хоног саатуулагдаад гарч ирэхдээ энэхүү хэргийг үйлдсэн байна. Тодруулбал, цагдаа найзуудын хамт караоке орохоор явж байхад нь охиноо салхилуулж буй залуутай таарчээ. Тэрээр согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан бөгөөд энэ хэргийг огт санахгүй байна хэмээн мэдүүлгэ өгсөн байна. Одоогоор цагдаад хариуцлага тооцож түр саатуулсан аж.
Сэтгэгдэл ( 0 )