"Zara" брэндийн үндэслэгч, Испанийн хамгийн баян эмэгтэй Росалиа Мера 69 насандаа өвчний улмаас нас баржээ. Тэрээр "Menorca" арал дээр амарч явахдаа бие нь өвдөн Испанийн "La Coruna" эмнэлэгт хүргэгдсэн ч өнгөрсөн пүрэв гаригийн шөнө нас барсан байна.
Мера салсан нөхрийн хамт 1975 онд "Zara" брэндээ нээж, өнөөдөр дэлхий дахинд 1763 сүлжээ дэлгүүрээ нээсэн аж. "Форбес" сэтгүүл түүний нийт хөрөнгийг 3.9 тэрбум фунт хэмээн тодорхойлж дэлхийн 195 дахь баян хүнээр тодруулж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )