Чернобылийн ослын уршиг 25 мянган жилийн дараа бүрэн арилна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

Яг 25 жилийн өмнө Украины Чернобылийн атомын цахилгаан станцад /ЧАЦС/ осол гарсан билээ. Дөрөвдүгээр сарын 26 бол Радиацийн осол,сүйрэлд өртөгсдийг дурсах олон улсын өдөр. Үүний уршиг одоо ч Украин, Белорус болон Европын бусад улсад арилаагүй хэвээр. Украины эрх баригчид ослын уршиг тийм ч аймшигтай бус гэж ухуулсаар байгаа. Гэвч  “25 мянган жилийн дараа ЧАЦС цацраг идэвхт бодисоос бүрэн цэвэршинэ. Тэр үед эдгээр бодис бүрэн задарч дуусах юм” гэж тус станцын захирал И.Грамоткин мэдэгдлээ. 1994 он хүртэл 124 мянга гаруй хүн радиацаас болж нас барсан гэсэн Украины Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Халдвартай бүсэд таван сая хүн амьдарч байгаагийн 2.3 сая нь Чернобылд, харин 1.6 сая хүн өндөржүүлсэн хяналтын бүсэд гэнэ. Мөн осол гарсан блокийн орчимд одоо хүртэл 400 хүн амьдардаг аж. МАГАТЭ бараг 600 мянган хүн цацрагт идэвхт бодисонд хордсон гэжээ. Эндхийн ялаан дээр Украины эрдэмтэн В.С.Коновалов туршилт хийжээ.Туршилтаар 40 үеийн дараа гаж согогтой, мутацитай ялаа төрөхөө больжээ. Энэ нь хүнийхээр бол 800 жил гэсэн үг бөгөөд АЦС дэлбэрснээс хойш 800 жилийн турш мутаци үргэлжилсээр байх аж. Энд төрөлхийн гаж согогтой хүүхэд, амьтан төрөх нь хоёр дахин ихэсчээ.  Та энэ аймшигт осол ямархуу аюул дагуулсныг энд дарж үзнэ үү.

Дөрвөн эвэртэй үнээ, найман хөлтэй тугал, хоёр биетэй торой гэх мэт. Одоо ЧАЦС дээр 3000 хүн /мөн халдвартай бүсэд 4000/ гурван ээлжээр ажиллаж байгаа бөгөөд 2065 он гэхэд шинэ хамгаалалтыг барьж дуусгах гэнэ.

 

А.Туяа. Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top