Хятадад 115 хүн ор сураггүй алга боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Хятадын зүүн хойд болон зүүн өмнөд хэсгүүдэд усархаг ширүүн бороо орж үер буусны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 105-д хүрчээ. Харин сураггүй алга бологсдын тоо 115 болсон ба эдгээр сураггүй бологсдын цогцос олдоогүй байна. Хамгийн их хохирол учирсан хот Ляонин бөгөөд тус хотын 54 иргэн амь насаа алджээ.

Түүнчлэн үерийн дараа болсон хөрсний нуралт, гулгалтын улмаас Бээжин Гуаньжоуг холбосон төмөр зам тасарч зам хаагдсан байна. Мөн үерт авсан хот тосгоны 140 гаруй мянган хүн орон гэрээ орхих шаардлагатай болж, 2,5 мянга гаруй байшингууд эвдэрч нуржээ. Одоогоор хохирлын хэмжээ нь 1,6 тэрбум долларт хүрээд байгааг Синхуа агентлаг мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ard(103.11.195.189) 2013 оны 08 сарын 21

mongol ugsaatangyydaar otldood bai ushuu ih yum bolno

0  |  0
a(202.55.182.28) 2013 оны 08 сарын 21

uheed uheed baragdah bish yamar

0  |  0
Top