Нэг биетэй хоёр толгойтой хүүхэд 10 сар амьдарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Сиамын ихэрүүдтэй төстэй хүүхэд 2005 онд Египтэд төрж байжээ. Нэг биетэй хоёр толгойтой хүүхэд төрснөөсөө хойш 10 сар амьдарсан байна. Түүнийг анх төрөхөд нь эмч нар амьдрах чадвартай хүүхэд хэмээн дүгнэж эхний удаа хүүхдийн биеийн эсэргүүцлийг сайжруулсны дараа толгойд нь мэс засал хийн 2 дахь толгойг нь авна хэмээж байжээ. Түүний хоёр дахь толгой нь хэвийн хүүхдийнхтэй төстэй байсан аж. Харамсалтай нь тэрбээр хатгаа өвчин туссаны улмаас зүрхний үйл ажиллагаанд ноцтой байдал бий болж нас барсан байна.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top