Шотландын амралт сувиллын Моффэт тосгонд хонины уралдааныг зохион байгуулжээ. Энэ нь түүхэнд хоёр дахь удаагаа болж байгаа хонины уралдаан аж. Уг уралдааныг тосгоны төв замд зохиосон бөгөөд үзэгчдийг хөгжөөхийн тулд хонины нуруун дээр ноосоор хийсэн хүүхэлдэйг бэхэлжээ.
Ингээд хамгийн хурдан хонийг шалгаруулж хонины эзэнд шагнал өгсөн байна. Гэхдээ уралдааны гол зорилго нь ноосны чиглэлийн хонийг өсгөхийг фермерүүдэд уриалсан явдал гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )