Египетийн удирдагч асан Хосни Мубарак бүх насаараа хоригдох ял аваад байгаа билээ. Тэгвэл 85 настай удирдагчийг өнөөдөр суллаж магадгүй гэсэн мэдээлэл дэлхийн томоохон хэвлэлүүдэд гарчээ. Тухайлбал "ВВС"-гийн мэдээлснээр Хосни Мубаракыг суллах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Гэхдээ түүнийг гэрийн хорионд байлгаж магадгүй гэсэн таамаг байгаа юм хэмээн мэдээлжээ.
Хосни Мубаракыг төрийн эрх барьж байх хугацаандаа олон хүний аминд хүрч, авлигал авсан хэргээр шүүж, 2011 онд баривчилсан юм. Бүх насаараа хоригдох ял авсан даруйдаа биеийн байдал нь муудсан Хосни Мубаракын байдал одоогоор тогтворжоод байгаа аж. Гэсэн ч шоронд байх нь түүний амь насанд аюултай гэж эмч нар болон ойр дотны хүмүүс нь үзэж байгаа юм. Түүнчлэн "Ройтерс"-д "Мубарак өнөөдөр гэртээ харьж магадгүй" гэж мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )