Канадын шүдний эмч Майкл Зак 2011 онд домогт дуучин, хөгжмийн зохиолч Жон Ленноны сүүн шүдийг 32 мянган доллараар худалдаж авсан билээ. Тэгвэл нэрт хөгжимчнийг Америкийн эрдэмтдийн туслалцаатайгаар дахин бүтээх бодолтой байгаа гэнэ.
Учир нь Майкл Зак эмч алдартнуудын шүдийг олноор цуглуулдаг бөгөөд АНУ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч ажилладаг юм. Тэрбээр эрдэмтдэд 1980 онд алагдсан хөгжимчин эрийн генийн материалыг судлуулахаар өгсөн байна. Одоогоор эрдэмтэд лабораторийн нөхцөлд Жон Ленноны генийн кодыг тайлж унших ажлыг хийж байгаа аж.
Түүнчлэн шүдний эмч Майкл Зак “Эрдэмтэд өдгөө хонь, үлэг гүрвэлийг дахин сэргээн бүтээж чадаж байгаа тул яагаад Жон Ленноныг бүтээж болохгүй гэж” хэмээн өгүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
woow yamar goyo um buteechix