Майк Тайсон амиа хорлохыг завдаж байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 22

Дэлхийн супер хүнд жингийн боксын аварга Майк Тайсон өмнө нь мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж амиа егүүтгэхийг завдаж байжээ. Тэрээр охиноо нас барсны дараа амиа хорлохыг оролдож, шөнө бүр тунг нь хэтрүүлж хэрэглэдэг байсан гэнэ. Тэрбээр “Зүгээр л аймшиг байсан. Үүнийхээ дараа өглөө яаж сэрээд байсандаа итгэдэггүй байв” гэжээ.

Одоо Майк Тайсон боксчдын промоутероор ажиллаж байгаа бөгөөд Гэри Жонастай хамтран компани байгуулж  “Iron Mike Production” хэмээн нэрлэсэн байна.

Мөн энэ сарын 23-нд АНУ-д цолтой хоёр боксын шоу тэмцээн болох юм. Майк Тайсон шоуны промоутероор ажиллах гэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top