Хорин сайхан атыг минь хоёрхон бор оготно идчихлээ гэж үү гэж Монгол кинон дээр гардаг шиг үйл явдал Энэтхэгийн төрийн банкинд болжээ. Тус улсын төрийн банкны Уттар Прадеш муж дахь салбарт термит хэмээх бичил хорхойнууд 10 сая рупиг(225 мянган доллар) идэж юу ч үгүй болгожээ.Тус салбар мөнгөн дэвсгэртээ төмөр шүүгээнд хадгалдаг байсан бөгөөд мөнгийг дөрвөн сарын өмнө тийшээ хийснээс хойш нээж үзээгүй байсан аж. Төмөр шүүгээ дотроо чийгтэй байсан нь бичил хорхой үржих нөхцөлийг бүрдүүлсэн байх хэмээн цагдаа нар мэдэгдээд байгаа аж. Шүүгээ доторх 10 сая рупи тэр чигээрээ ховдог нохойн довтолгоонд өртөж, дахиж ашиглах аргагүй болсон байна. Энэтхэгийн цагдаа банкны ажилтнуудыг ажилдаа хайхрамжгүй хандсан хэмээн хэрэгт татжээ.
А.Туяа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )