Сүүлийн хоёр сарын дээд ханшид хүрлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 22

Дэлхийн  түүхий эдийн зах зээлд тэр дундаа үйлдвэрлэлийн гол түүхий эд болох зэсийн үнэ өнгөрөгч долоо хоногт сүүлийн 10 долоо хоногийн хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа.  Хятадын аж үйлдвэрлэлийн өсөлт, АНУ-ын орон сууцны зах зээлийн өсөлт болон Европын хямрал дуусч байгаа зэрэг эерэг мэдээллүүд зэсийн үнэ өсөхөд голлон нөлөөлсөн байна. Алтны хувьд өмнөх улиралд 23%-иар унаад байсан бол эргээд биет алтны эрэлт Хятад, Энэтхэг зэрэг улсуудад их байгаа нь сэргэх шалтгаан болж байна. Өнгөрсөн долоо хоногт алтны ханш “Comex” бирж дээр 4.5%-иар өсч, 1,371 ам.долларт хүрээд байгаа нь сүүлийн хоёр сарын дээд ханш болсныг шинжээчид онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top