Бид Мексик улсыг бүс нутгийнхаа хүчирхэг орон гэж мэддэг. 1994 оноос ЭЗХАХБ-д элссэн Латин Америкийн цорын ганц орон болсон тус улс нь дундаас дээгүүр орлоготой оронд тооцогддог.
Тэгвэл Мексик улсын тухай анхаарал татсан мэдээлэл байна. Мексик нь Латин Америкийн орнуудаас Дэлхийн 2-р дайны дараа хамгийн тогтвортой байсан орнуудын нэг байлаа. 1929 оноос хойш улс төрийн нэг нам ноёрхсон, үндсэн хуульт хүчтэй ерөнхийлөгчийн засаглалтай, бүх түвшинд төвийн хатуу хяналт тавьж чаддаг байж. Төрийн өмчид тулгуурласан бизнес амжилттай хөгжиж, дундаж давхарга бий болжээ.
1940-1960 онуудад Мексикийн хүн амын амьжиргааны түвшин эрс дээшилж, нийслэл хотыг тойрон аж үйлдвэрүүд бий болсон ч, өмнө мужуудад хөдөө байдал дээрдсэнгүй, тариачдын амьдрал эрс мууджээ. Өдгөө ч хүн амын 40% нэн ядуу амьдралтай.
1970-д оны үед нефтийн шинэ ордууд нээгдэж, дэлхийн зах зээлд нефтийн ханш өсөхийн хэрээр Мексикийн эдийн засаг асар хурдацтай өсөж эхлэв. Нефтийн орлогод найдсан засгийн газар гадаадаас асар их хэмжээний зээл авч эдийн засгаа хөгжүүлэх төлөвлөгөөнүүд хэрэгжүүлж гарлаа. Гэтэл 1980-аад оноос дэлхийн эдийн засгийн хөгжил саарч, олборлолт нэмэгдсэнтэй холбоотойгоор нефтийн ханш унав. Мексикийн засгийн газар зардлаа танахын үүднээс газар сайгүй цомхотгол хийж, төслүүдээ зогсоож, экспортоо нэмэгдүүлэх гэж үндэсний валютын ханшаа 50% сулрууллаа.
Үндэсний хөрөнгөтнүүд нь улс орноосоо зугтан гарчээ. Тун удалгүй Мексик гадаадын хөрөнгө оруулагчдад 100 тэрбум ам.долларын буюу хөгжиж буй орнуудын дундаа хамгийн өндөр өртэй орнуудад багтав. Хүн ам өссөөр, баян ядуугийн ялгаа туйлдаа хүрчээ. Гэтэл 1985 онд болсон газар хөдлөлт нэрмээс болж хэдэн тэрбум долларын хохирол учрууллаа. Хууль бус цагаачид, хар тамхи тээвэрлэлтээс болж хөрш АНУ-тай харилцаа муудсаар ...
Сэтгэгдэл ( 1 )
Meksikiiig hvchirheg oron geneeeee . Hahaha . Jinheneallaga hydlaga hartamhiynhdalthaanabn meksikt lbn daaa hongor min yu heleh geeed bgaa yum b deee . Mongoliiin ard tvmniii horongiiig bulaasan avilgachdiiig deeremchdiiigman ii urdaa baridagnuuts shivegchdiiigtonuulchdiig vndestniii horongton geh gesiim bish bizdeee . Hahaha