“Фукушима-1”-д аюултай ослууд давтагдаж болзошгүй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 24

“Фукушима-1” Атомын цахилгаан станцад дахин цацраг идэвхтэй ус шүүрч мэдэхээр байгаа талаар Японы цөмийн зохицуулалтын удирдах газрын тэргүүн Танака Сюнити мэдэгджээ. Саяхан тус станцын нөөцүүдийн нэг тогооноос 300 тонн цацраг идэвхтэй ус шүүрсэн явдал нь цаашид ийм төрлийн цуврал осол давтагдахгүй гэх баталгаа байхгүйг харууллаа гэж үзжээ.

Станцын дөрөвдүгээр эрчмийн блокуудын нэгний ойролцоох хашлагын дэргэд 300 тонн цацраг идэвхтэй ус байхыг ТЕРСО компани  илрүүлсэн тухай мэдээлэл өмнө нь гарч байсан билээ. Харин NRA байгууллагын төлөөлөгчид энэхүү ослын байдлыг “аюултай осол” хэмээн үзэж олон улсын цөмийн 3 дахь түвшинд хамруулах саналыг тавьсан юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top