Банкуудыг татвар төлөгчдийн хөрөнгөөр аврахаа болих ёстой гэсэн байр суурийг Оросын Сангийн яам баримтлаж эхэллээ. Түүнчлэн энэ талаараа Санкт-Петербургд болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад олон улсын удирдагчдад танилцуулах аж. Тус улсын Сангийн яам Too big to fail буюу (хэт том учир дампуурахгүй) хэмээх банкуудад туслах үйл ажиллагаа үр дүнд хүрэхээ больсон гэж үзэж байгаа юм байна. Түүнчлэн ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак санхүүгийн том корпорациудыг татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжүүлэх олон улсын туршлагад шүүмжлэлтэй хандаж байна.
Өнгөрсөн хугацаанд АНУ-аас санхүүгийн салбарыг аврахад 700 тэрбум доллар зарцуулаад байгаа бол Европын холбооны орнуудаас банкуудыг хэвийн ажиллуулахад 4 триллион доллар зориулжээ. Төр банкуудын капиталд арга буюу нэгдэж, өрийг дарахад оролцож, үнэт цаасаар авсан үүргийг биелүүлэхэд туслаж байгааг ч шинжээчид онцолж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )