Ц.Мянганбаярын мисс амраг загварын ертөнцөд эргэн ирнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 26

“Монгол газар”-ын Ц.Мянганбаярын мисс амраг Д.Ариунцэцэг алтны магнатын хүүхдийг төрүүлснээсээ хойш сураг алдарсан. Хүүхдээ төрүүлснээс хойш олны нүднээс зайдуухан аж төрөх болсон Д.Ариунцэцэг Сингапур, Монголын хооронд нисч, бяцхан охиноо асарч байгаа сураг хааяа нэг дуулдахаас бусдаар чимээгүйхэн аж төрөх болсон юм. Тэрбээр хамгийн сүүлд хацар дээрх мэнгээ авахуулж өөрийн шинэ дүр төрхийг анх удаа олон нийтэд дэлгэсэн нь дуулиан болоод байлаа. Түүнийг загварын карьераа үргэлжлүүлсэн бол өсөх ирээдүйтэй модель болох байсан хэмээн загвар өмсөгчид ярьдаг ч алтны магнатын цайг чанах болсон тэрбээр бизнесийн салбарт хүч үзэж Сингапурт Монгол брэндийн дэлгүүртэй болсон билээ. Харин өдгөө өөрийн брэнд дэлгүүрийн нүүр царай бож  загварын тайзнаа эргэн ирэх аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hun(112.72.12.67) 2025 оны 03 сарын 13

istooooo huurhun saihan huuhen shuu bas daruuhan

1  |  0
Top