Дуу хөгжмийн ертөнцдөө эргэн ирж фэнүүдээ баярлуулаад буй дуучин Жастин Тимберлейк “MTV Video Music Awards” шагнал гардуулах ёслолоос хоёр шагнал хүртжээ. Түүний рэппер Jay-Z-тэй хамт дуулсан “Suit & Tie” клип нь шилдэг найруулагчийн шагнал авсан байна. Мөн Жастин Тимберлейкийн “Mirrors” клип нь шилдэг монтажийн шагналд түрүүлсэн бол дуучин Тейлор Свифт “I Knew You Were Trouble” клипээрээ шилдэг эмэгтэйн видео шагнал хүртжээ. Жил бүр зохиогддог “MTV Video Music Awards” шагнал гардуулах ёслол анх 1984 оны наймдугаар сарын 25-нд Нью-Йорк хотноо болж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )