Хэдхэн том корпорациуд дэлхийн санхүүгийн системийг үнэхээр хянадаг болсон байгааг судалгаанууд харуулж байгааг шинжээчид бичээд тодорхой хугацаа өнгөрчээ. Бид бүхэн өнөөгийн дэлхий дахин санхүүгийн нэг элитийн гарт буюу сүүлийн үед их яригдах болсон тэр хувилбараар бол үндэстэн дамжсан цөөн хэдхэн корпорациудын атганд орсон байна гэсэн урьдчилсан дүгнэлтийг нэг бус жил сонссоор ирсэн билээ. /Иймэрхүү яриа хөөрөө, судалгааны номыг үзээд манай зарим нэг "бүхнийг мэдэгч" хөлснийсуртал ухуулагч нар зүгээр л хуйвалдааны онол гэсэн шошго наахыг оролдож одоогийн энэ "ардчилсан" олигарх цөөнхийн дэглэмээ цорын ганц зөв зам гэж зүтгэдэг/ Тэгвэл Цюрихийн Техникийн Их Сургууль дээр төвлөрч хийгдсэн, хэсэг эрдэмтдийн нэг багийн судалгааны үр дүнгүүд нь эдгээр болгоомжлол, урьдчилсан дүгнэлтүүд нь огтхон ч үндэслэлгүй эд БИШ ЮМ БАЙНА гэдгийг харуулсан гэдгийг дахин сануулахад илүүц болохгүй болов уу. Энэхүү анхны гэж хэлж болох судалгааг явуулахын тулд эдгээр эрдэмтэд ORBIS (хувийн ба хувь нийлүүлсэн компаниудын санхүүгийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлангууд багтаасан бүх дэлхий дахины мэдээллийн сан)–ын өгөгдлийн сангийн мэдээллүүдийг ашигласан байдаг. Тэд нар 43 мянга гаруй корпорациудтай холбоотой өгөгдлүүдийг задлан шинжилж тэдний хооронд дахь бүх холбоог нь илрүүлсэн ба хэрэв энэ холбоо сүлбээнүүдийг нь зургаар илэрхийлэх юм бол энэ бүхэн нь 147 корпорациудаас бүрдэх нэг зангилаа бүхий эрвээхэй зангиаг санагдуулсан нэг тийм дүрс гарч ирсэн байна. Эдгээр 147 корпорациуд үндэстэн дамжсан корпорациудын бүх хөрөнгийн бараг 40 % -ийг хяналтандаа барьж байдаг байна.
Ийнхүү нэг тийм, маш хязгаарлагдмал тооны цөөн хэдхэн үндэстэн дамжсан корпорациуд өөрсдийн нөлөөг улам цааш нь тэлсээр байгаа ба тэд ингэж манай Дэлхий гариг дээр асар том корпорациудынхаа нэгдсэн нэг сүлжээг бүрдүүлж байгаа ажээ. Эдгээр эрдэмтэд гаргаж авсан энэ үр дүнгүүдээ цааш нь задлан шинжилж эдгээр корпорациудын далд холбоо сүлбээний схемтэй харьцуулан үзэж эдгээр хувь нийлүүлсэн өмч хөрөнгө ба санхүүгийн энэхүү далд харанхуй ертөнцийг хэрхэн яаж удирдаж хянаж байгаа тэр бүтэц, механизмыг бас нээн илчлэхийг оролдсон байна.
Хамгийн нөлөө бүхий ҮДК-ууд дээр анхаарлаа төвлөрүүлэхийн тулд эдгээр эрдэмтэд ORBIS-ийн мэдээллийн санд байгаа 30 сая эдийн засгийн “тоглогчдын” жагсаалтаас хамгийн том 43 060 корпорациудыг сонгон авсан байна.
Дараа нь тэд нар хэнд ямар хөрөнгө мөнгө хэрхэн яаж харьяалагдаж байгааг тогтоохоор энэхүү туршилтын бүх оролцогчдын хооронд дахь холбоо сүлжээг илрүүлж гаргаж ирэхийн тулд тусгайлан боловсруулсан нэг алгоритмийг хэрэглэсэн байна. Үүний үр дүнд 600 508 зангилаа ба 1 006 987 холбоо сүлбээ бүхий нэг том сүлжээний зураг гарч ирсэн байна.
Үүний дараа эрдэмтэд энэ өгөгдлүүдийг зарим нэг зарчмуудаар зохион байгуулж хуваан үзэхэд эдгээр активуудыг хэрхэн яаж эзэмшиж байгаа янз бүрийн аргууд нь тодорхой болсон байна. Энэхүү судалгааны үе шат бүхэн “маш цөөн хэдхэн ҮДК-ууд шууд эвсэл хувьцаа, үнэт цаасыг нь эзэмших гэх мэт замаар арай багахан корпорациудын үйл ажиллагааг далдаас хянан удирдаж тэдгээрээр дамжуулан бид бүхний амьдрал, аж байдалд асар их нөлөөлж байдаг” гэдэг үндсэн төсөөлөл нь дахин дахин батлагдаж байсан ажээ.
Эдгээр судлаач эрдэмтэд энэхүү судалгаагаа хариу нь эхнээсээ тодорхой нэг тийм асуултаар дуусгаж байгаа аж: хэдхэн цөөн этгээдийн гарт ийм асар их хөрөнгө, эрх мэдэл төвлөрсөн байгаа ийм системээс чухам өөр юуг хүлээж болох юм бэ, иймэрхүү зохион байгуулалттай далд бүтэц байсан цагт ямар өрсөлдөөний тухай яриа байж болох юм бэ?
Дүгнэлт
Сэтгэгдэл ( 0 )