Холливудын үзэсгэлэнт жүжигчин Кэти Холмсыг хуримын даашинзтай гудамжаар гүйж байхыг Кливленд хотын оршин суугчид хараад мэл гайхжээ. Учир нь жүжигчин бүсгүй бэлтгэлийн хувцасны оронд хуримын даашинз өмсөж, цагаан оймстойгоор гутлаа өмссөн нь их инээдтэй харагдсан байна.
Жүжигчин Кэти Холмс ингэж гүйх болсон нь түүний бүтээсэн шинэ дүрийн нэг үзэгдэл гэнэ. “Miss Meadows” кинонд тоглож байгаа Кэти Холмс Сури охинтойгоо хамт Кливленд хотод байгаа юм. Кино ирэх өвлөөс нээлтээ хийх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )