Түүхэнд анх удаа сонгуулийн системийг амжилттай бүрэн автоматжуулж, ил тод байдлыг хангаж улмаар санал хураалтын дүн бодитой гарсанд Та бүхний амжилтын үндэс оршиж байна
Улаанбаатарт айлчлах үеэрээ санал хураалтын хэсгүүдэд очиж сонгогчдыг бүртгэх, бүртгэлийг баталгаажуулах, санал хураалтыг явуулах, мэдээллийг дамжуулах үйл явцыг автоматжуулах асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн Монголын туршлага нь ихэд сонирхол татсан гэдгээ Оросын Холбооны Улсын Сонгуулийн Төв комиссын дарга В.В.Чуров илэрхийллээ.
Тэрээр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнд хандаж ирүүлсэн албан бичигтээ энэхүү илэрхийлээд, Монголын газар зүй, байгаль болон эртний соёлын олон янз байдал мөн сонгогчдын тэгш бус байршил, тархалтыг харгалзан бүх сонгогчдыг сонгуульд тэгш эрхтэй оролцуулах нөхцөл боломжийг бий болгох, сонгуулийн ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь нэн чухал байсан билээ.
Танай комисс энэхүү зорилтыг орчин үеийн сонгуулийн технологи, арга зүй, техник хэрэгслийг ашиглах замаар бүрэн хэмжээгээр шийдвэрлэж чадсан байна. Чухамхүү Та бүхний амжилтын үндэс нь түүхэнд анх удаа сонгуулийн системийг амжилттайгаар бүрэн автоматжуулж, ил тод байдлыг хангаж улмаар санал хураалтын дүн нь бодитой гарсанд оршиж байна гэдгийг ноён В.В.Чуров цохон тэмдэглэжээ
ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын багийн сонгуулийн урьдчилсан дүгнэлт дэх нааштай үнэлгээг онцлоод, цаашид манай хоёр талын харилцаанд ажлаа уялдуулах, туршлага солилцох, уулзалт зохион байгуулах зэргээр хөгжүүлэх нааштай ирээдүй харагдаж байгаа ба Азийн бүс нутгийн хэмжээнд, түүнчлэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамтран ажиллана гэж найдаж байгаагаа тэрээр илэрхийлэв гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )