Сэтгүүлч бүсгүй ярилцлага авахын тулд хөхөө ил гаргажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 28

Канадын нэгэн радиостанцын хөтлөгч бүсгүй Келоун хотын захирагчаас ярилцлага авахын тулд тун өвөрмөц үйлдэл хийжээ. Тэрээр хотын захирагч Вальтер Грей-ээс үнэн бодит хариулт авахын тулд ичиж зовохоо умартан түүний өмнө хөхөө ил гаргасан байна. Сэтгүүлч бүсгүй энэ үйлдлээ дараах байдлаар тайлбарлажээ. “Би гудамжаар цээж нүцгэн явбал юу болох бол гэсэн асуултад түүнээс хариулт авахыг хүссэн юм. Тэр хариулахаас өмнө би амжиж цээжээ нүцгэлсэн. Тэгвэл тэр үнэн бодит хариулт өгнө гэж найдсан хэрэг” хэмээн сэтгүүлч бүсгүй үйлдлээ тайлбарлажээ.  

Гэвч улс төрч эр төдийлөн сандраагүй бөгөөд аль болох байдал хяналтад байгаа гэдгийг харуулах гэж хичээж сэтгүүлч бүсгүйн асуултад ийн хариулав . “Та хотын гудамжаар цээж нүцгэн явах бүрэн эрхтэй. Гэхдээ эмэгтэй хүн бүр түүний ийм үйлдэл бусдын унтууцлыг төрүүлж, тэд цагдаа дуудна гэдэгт бэлэн байх ёстой” гэжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jk;j(103.10.21.60) 2013 оны 08 сарын 29

xaxa t1rsiishvv

0  |  0
Нэр(203.91.117.4) 2013 оны 08 сарын 28

teneg

0  |  0
Top