Солонгосын жүжигчин Ли Ён Э буюу “Дэ Жангум” энэ сарын 25-нд манай улсад ирсэн. Тэрээр өнөөдөр зураг авалтын багынхны хамтаар нутаг буцаж байна.
Жүжигчин бүсгүйн ирсэн учир, Солонгосын STS телевизийн Азийн орнуудын уламжлал хоолны тухай цуврал нэвтрүүлэг, баримтат киноны ажлаар Монголд ирсэн бөгөөд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд буюу нэвтрүүлгийн зураг авалт хийжээ.
Жүжигчин Ли Ён Э хэлэхдээ “Монгол орон надад маш их таалагдсан. Биднийг байсан хоёр өдөр цаг агаар ч сайхан байлаа. Хүй долоон худагт монгол үндэсний хувцастай хүүхдүүдтэй хамт зургаа авахуулсан шүү. Өнөөдөр бороо орж байна. Би бороонд маш их дуртай. Ялангуяа Монголын хөдөө нутаг маш их таалагдлаа. Тайван агаар нь ч гоё. Бидний энэ удаагийн аялал богинохон байсан ч Монгол орны тухай мэргэжил нэгтнүүддээ, ойр дотны хүмүүстэй ярьж өгөх болно” гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )
Solongost li ovogton baidaggui neree zuv bicheechee
teneg hiimel huuhen zailsan ni deer chinii yu gej yarih chini ch yamar hamaatai yum