Төрийн соёрхолт дуучин Д.Болд энэ сарын 29-нд буюу маргааш 16.00 цагт шинэ цомгийнхоо анхны уран бүтээл болох “Би дурламаар байна” дууныхаа клипийг YouTube болон фейсбүүк дэх фен хуудсаараа дамжуулан албан ёсоор дэлгэхээр болжээ. Уг дууны клипийг “Доз” энтертайнментынхан бүтээсэн аж. Тэрээр 11 дэх бие даасан R&B цомог дээрээ ажиллаж байгаа билээ. Түүний шинэ цомгийн нэр “Цамцаа тайлаад шид”.
Дашрамд сонирхуулахад, дуучин Д.Болд их хотын залууст зориулан энэ намрын шоуны салхийг хагалан анплаггет тоглолтоо цувралаар долоо хоног бүрийн баасан гаригт залуусын хамгийн их орох дуртай клуб, лаунжуудад амьд хөгжмийн хамтлагийн хамт аялан тоглож байгаа юм. “Vegas”, “Centro”, “Corporate View Lounge”-д саатсан түүний анплаггет тоглолтын энэ долоо хоногийн тов хараахан гараагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )