Жолоочгүй явдаг машин бүтээнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 28

Японы Nissan Motor компани 2020 он гэхэд жолоочгүй явдаг машин бүтээнэ гэдгээ мэдэгдлээ. Тус улсын автомашин үйлдвэрлэгчид жолоочгүйгээр явах хэд хэдэн маркийн машин бүтээхээр зорьж байгаа аж. Nissan Motor компанийн гол зорилго нь шинэ төрлийн машины үнэ ердийн машины үнэтэй ойролцоо байхаар төлөвлөсөн байна.

Жолоочгүйгээр явах машиныг бүтээхэд Стэнфорд, Оксфорд, Токиогийн Их сургууль болон Массачусетийн Технологийн хүрээлэнгийн эрдэмтэд оролцож эхэлжээ. Өөрийгөө удирдах автомашин 10-12 жилийн дараа зах зээл дээр гарах гэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top