“Anemone” хамтлаг хамгийн сүүлд ”Always young”дуугаа сонсогчдод хүргэж, тэрхүү дуу нь цацагдсан даруйдаа хит уран бүтээл болж чадсан билээ. Энэхүү дуугаа тэд монголын анхны эмэгтэй реппер Женнитэй хамтран дуулсан юм. Харин тус дууны аяыг “UP MUSIC” продакшны захирал, МУУГЗ, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат зохиосон бол үгийг нь ZZ бичсэн байна. Шинэлэг уур амьсгал бүхий клипийг нь “Lemon” продакшны уран бүтээлчид хийж гүйцэтгэжээ. Тэгвэл охидын дараагийн уран бүтээл тун удахгүй гарах гэнэ. Ингээд шинэ уран бүтээл болох "Чамдаа би дуулъя" дууны теасерыг хүргэе.
Сэтгэгдэл ( 0 )