Энэтхэгийн Шинэ Дели хотод орон сууцны барилга нурж таван хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн 20 гаруй хүн ямар ч сураггүй байгаа нь амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байгаа хэмээн эх сурвалж мэдээлэв.
Хэргийн газарт ажиллаж байгаа аврах албаныханы ярьж буйгаар нуранганы нэлээн цаад хэсэгт найман хүн байгааг аврах ажиллагаа явуулж байна гэв. Одоогийн байдлаар барилга ямар шалтгааны улмаас нурсан нь тодорхойгүй байгаа юм.
Он гарсаар Энэтхэгт хэд хэдэн томоохон барилга нурсан. Тэдгээрийн ихэнх шалтгаан нь чанаргүй баригдсантай холбоотой гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )