Холливудийн сайхан бүсгүйчүүдийн нэг Анжелина Жоли хоёр хөхөө тайруулсан нь дэлхий даяар дуулиан болоод байв. Түүнийг хөхөө тайруулсны дараа хөхний хорт хавдартай байж болзошгүй учраас хөхөө тайруулсан төдйигүй хоёрдугаар сарын 2-ноос хавдрын эсрэг эрчимт эмчилгээгээ эхлүүлж дөрөвдүгээр сарын 27-нд хагалгаанд орсон гэсэн мэдээлэл тархсан юм. Өдгөө 37 настай Жолигийн ээж Маршелин Бертран 2007 онд 56 насандаа өндгөвчний хорт хавдраар өөд болж байжээ.
Энэ тухайгаа Анжелина Жоли ярихдаа: "Эмч нар хэлэхдээ намайг хөхний хорт хавдартай болох 87 хувийн, өндгөвчний хорт хавдартай болох 50 хувийн магадлалтай гэсэн. Тиймээс хоёр хөхөө авахуулах хагалгаанд орсноор энэхүү эрсдлийг бууруулах юм. Хагалгаа амжилттай болж хорт хавдар 5 хувийн магадлалтай болтлоо буурсан. Хоёр хөхөө авахуулна гэдэг бол эмэгтэй хүнд маш хэцүү шийдвэр ч гэлээ би үүнийг хийж чадсандаа баяртай байгаа" гэжээ. Тэрбээр хөхөө авхуулахаасаа өмнө эсэгтэй хүний гоо сайхны хэмжүүр болсон ийм зургуудыг даруулж байжээ.
Сэтгэгдэл ( 3 )
туранхай үнээ дээ
сургуулийн төлбөрийг багасгая
надад таалагдаж бна