Опра Уинфри Обамаг уйлуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 28

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама найруулагч Ли Даниельсийн бүтээл “The Butler” киног үзээд уйлсан тухайгаа радио нувтрүүлгээр зарлажээ. Тус кинонд африк-америк гаралтай иргэн Цагаан ордонд ажиллахад иргэний эрх нь хэрхэн зөрчигдөж байсан тухай өгүүлдэг байна. Уг кинонд Форест Уитейкер болон Опра Уинфри нар гол дүрд тоглосон юм. Кино гарсан даруйдаа Хойд Америкт борлуулалтын тоогоороо хоёр дахь долоо хоногтоо тэргүүлсээр байгаа юм. Барак Обама “Би зөвхөн энэ кинон дээр гарсан ордны ажилчдыг хараад уйлсан юм биш. Харин хүн төрөлхтний авьяаслаг, чадвартай нэгэн хэсгийг хараад уйллаа. Гол дүрийн баатар Жим Кроуг зовоосон шиг арьс өнгөөр ялгаварлах үзэл одоо ч хүртэл байгаа, цаашид ч байж мэдэх юм” хэмээжээ. АНУ-ын анхны африк-америк гаралтай ерөнхийлөгчийн сэтгэлийг хөдөлгөсөн киноны трейлерийг хүргэе.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
рррр(202.70.41.190) 2013 оны 08 сарын 28

kinog ni uzeh yumsan goy yumaa opra sain jujiglejeeeee

0  |  0
Top